БНСУ-ын Халдвар хамгаалал, бодлогын хорооноос 11-ны өдрийн 00 цагийн байдлаар орон даяар нийт 2223 хүн Корона вирусын халдвар авсан тохиолдол илэрсэн тухай мэдээллээ.
Үүний 2145 нь дотоодоос, 78 нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна.
Орон нутгийн байдлаар үзвэл, Сөүл 650, Гёнги 648, Инчон 107 илэрсэн бөгөөд нийт халдвар авсан иргэдийн 65.5% төвийн бүсүүдэд илэрчээ.
Одоогийн байдлаар нийт хүн амын 15.7% Корона вирусаас урьдчилан сэргийлэх вакцинд хамруулсан байгаа юм.
Э.Нарангарав
Эх сурвалж: 경향신문