БНСУ-д зорчих гадаадын иргэдэд тавигдах шаардлага

2021-08-11 10:29

Хилийн горим: Тус улсад зорчих 6 наснаас дээш насны хүмүүс ПГУ шинжилгээний сөрөг хариутай байх бөгөөд шинжилгэний хариуг солонгос болон англи хэлэнд хөрвүүлэх шаардлагатай.

Хилээр нэвтрэх үед эрүүл мэндийн асуумж, маягт бөглөх бөгөөд тусгаарлалтын хоногийн хугацаанд эрүүл мэндийн байдлаа мэдээлж байх тусгай аппликейшныг /Quarantine report Self check/ хилийн боомтын ажилтны тусламжтайгаар гар утсандаа суулгаж, идэвхжүүлнэ.

Визийн олголт: 2020 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс өмнө олгосон бүх төрлийн богино хугацааны визийг хүчингүйд тооцож, олон удаагийн нэвтрэх визийн үйлчлэлийг түр хугацаагаар зогсоогоод байна.

Удаан хугацаагаар оршин суух, сургалт, эмчилгээ, хөдөлмөрийн гэрээ, байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэдийн гэр бүлийн гишүүн зэрэг гадаад улсын иргэдэд виз олгож байна.

Тусгаарлалт: Тусгаарлалтын 14 хоногийн дэглэм үйлчилж байна.

Тус улсад байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаад улсын иргэд гэртээ 14 хоног тусгаарлагдаж байгаа бол бусад гадаад улсын иргэд тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдана.

Төлбөр 100-120 ам.доллар. ДЭМБ-аас зөвшөөрсөн вакцины бүрэн тунд хамрагдсан албан томилолт, хурал зөвлөгөөн, гэр бүлийн гишүүддээ зочлох болон ар гэрийн гачигдалтай гадаад улсын иргэдийг тусгаарлалтаас чөлөөлөх боломжтой бөгөөд урьдчилж тус улсын ЭСЯ-нд бүртгүүлж, зөвшөөрөл авна.

Сургалтын виз: Сургалтын визийг хэвийн олгож байна.

Анхаарах: Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын дотоодын журам, зохицуулалт богино хугацаанд байнга өөрчлөгдөж байгаа тул иргэн Та тухайн гадаадын улсын албан ёсны байгууллагаас /тухайлбал, ЭСЯ/ шинэчлэгдсэн мэдээллийг авах боломжтой.

Э.Нарангарав

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх