Залуус Ковид-19 вакцинд хамрагдах нь бага байна

2021-08-16 11:54

Өнөөдөр буюу 8 сарын 16-ны 00 цагийн байдлаар БНСУ-д шинээр Корона вирусын халдвар авсан 1553 иргэн бүртгэгджээ.

Энэ нь өмнөх Даваа гарагуудад бүртгэгдэж байсан тооноос хамгийн өндөр үзүүлэлт юм.

Одоогийн байдлаар Төвийн бүсүүд болох Сөүл, Гёнги, Инчон хотуудад Нийгмийн харилцаанд зай барих 4-р шатны журам хэрэгжиж байгаа бөгөөд бусад хотуудаас Бусан, Дэжон хотууд мөн ижил 4-р шатанд шилжсэн байгаа билээ.

Хөдөө орон нутгууд 3-р шатны урьдчилан сэргийлэх журмыг хэрэгжүүлж байна.

Засгийн газар, өнгөрсөн 9-ны өдрөөс эхлэн 18-49 насны иргэдийг вакцинд урьдчилан бүртгэж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 58.4% бүртгүүлсэн байгаа нь 50 настай иргэдийн бүртгэлтэй харьцуулахад 30% орчим бага байгаа аж.

Залуус, “ Ойр орчмын хүмүүсийн дунд вакцин хийлгэсний дараа сөрөг шинж тэмдэг илэрч байгаа тохиолдол их байгаа болохоор хийлгэхээс айж байна”, “ Вакцинаас болж нас барах тохиолдол хүртэл байгаа. Мэдээж тэр нь 1000-д 1 тохиолдол байх ч би тэр 1 нь байх вий гэсэн айдас байна”, “Корона тусаад үхээгүй байж, Вазкин хийлгээд үхэж мэднэ”, “Вакцин хийлгэсэн хийлгээгүй яг адил маск зүүгээд явах юм бол заавал хийлгэх шаардлага байхгүй. Өөрийгөө аюулгүй байлгавал болно биз дээ” зэрэг үзэл бодлыг илэрхийлж байна.

Э.Нарангарав

Эх сурвалж: 연합뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх