Корона вирусын халдварын тоо дахин 2000 давлаа

2021-08-19 12:08

БНСУ-ын Халдвар хамгааллын бодлогын хорооны мэдээлэлснээр өнөөдөр буюу 19-ны 00 цагийн байдлаар 2152 хүнээс Корона вирусын халдвар илэрч нийт 23.808 хүн халдвар авчээ.

Өнгөрсөн 11-ны өдөр анх удаа 2222 хүн халдвар авсан тохиолдол гарч байсан бол өнөөдөр 2 дахь удаагаа 2000 гарсан байна.

Маргааш (20) Засгийн газраас Нийгмийн харилцаанд зай барих журмыг танилцуулах бөгөөд одоогийн хэрэгжиж байгаа журмыг дахин сунгах төлөвлөгөөтэй байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Төвийн бүсүүд 4-р шат, хөдөө орон нутгууд 3-р шатны журмыг хэрэгжүүлж байгаа бөгөөд дахин 2 долоо хоног эсвэл 4 долоо хоногоор сунгах талаар хэлэлцэж байна.

Э.Нарангарав

Эх сурвалж: 아시아경제

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх