Жүжигчин Юүн Ёо Жон Дэлхийн нөлөө бүхий 100 эрхмийн нэгээр шалгарчээ

2021-09-17 11:56

Жүжигчин Юүн Ёо Жон (74 настай) "Minari" киногоороо Оскарын шилдэг туслах дүрийн шагналыг хүртэж байсан бол энэ удаад Америкийн "Time" сэтгүүлээс дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эрхмийн нэгээр шалгарчээ.

Жил бүр Time сэтгүүлээс оны хамгийн нөлөө бүхий 100 хүнийг Icons, Artist, Pioneer зэрэг зургаан ангилалд хуваан шалгаруулдаг.  

Юүн Ёо Жон Америкийн алдарт гимнастикч Саймон Билес, Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күүк нарын хамт 'Хамгийн том' ангилалд шалгарчээ.  

 Мөн түүнтэй хамт 'Minari' кинонд тоглосон жүжигчин Steven Yeun уран бүтээлчдийн төрөлд шалгарсан байна.

 Ийнхүү Юүн Ён Жон, Steven Yeun нар "Time 100" жагсаалтад нэгэн зэрэг орсон тул 'Minari' -ийн хүчийг дахин нэг удаа мэдэрч байна хэмээн Солонгосчууд бахархаж байна. 

 Стивен " Юүн Ёо Жонтай анх танилцсан цагаас л сэтгэл татам байсан. Би түүн шиг итгэлтэй хүнтэй хэзээ ч уулзаж байгаагүй. Гэхдээ дэлхий түүнийг илүү сайн мэддэгт баяртай байна. " гэжээ. 

 Юүн Ёо Жон хэлэхдээ "Би байнга хийдэг зүйлээ л хийсэн. Гэвч зохисгүй магтаал хүртсэн жил байлаа. 'Time' сэтгүүлээс энэ оны хамгийн нөлөө бүхий 100 хүний ​​нэгээр шалгарсныг сонсоод би их гайхаж байна. Миний нэр" Time "-ийн нөлөө бүхий 100 хүний ​​жагсаалтанд гайхамшигтай хүмүүстэй хамт орсон нь нэр төрийн хэрэг гэж бодож байна" гэж агентлагаараа дамжуулан хэлжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: jtbc news

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх