ЯНШЕН (얀센) вакцин хийлгэсэн иргэд нэмэлт вакцин хийлгэнэ

2021-10-28 16:11

Өнөөдөр буюу 28-ны оройн 20 цагаас эхлэн ЯНШЕН (얀센) вакцинд хамрагдсан иргэд нэмэлт вакциндаа бүртгүүлж эхлэхээр болжээ.

Вакцинд хамрагдсаны дараагаар цаг хугацаа өнгөрөх тусам урьдчилан сэргийлэх нөлөө нь буурч байна гэх Яншен вакцин тариулсан нийт 1.480.000 хүн байгаа аж.

Вакцинд хамрагдаад 2 сар болсон иргэд нэмэлт вакциндаа бүртгүүлж эхлэхээр болсон бөгөөд вакцин нь 11 сарын 8-наас эхлэн хийгдэж эхлэх юм байна.

Вакцины хувьд  Pfizer, Moderna зэрэг нэмэлт вакцин хийх бөгөөд 30 наснаас дээш иргэд өөрийн хүсэлтээр Яншен вакцин дахин хийлгэх боломжтой гэнэ.

Хэрвээ яншен вакцин нэмэлтээр хийлгэхийг хүсвэл эрүүл мэндийн төвд урьдчилан утсаар ярьж мэдэгдэх шаардлагатай юм байна.

Мөн 50-аас дээш насны вакцины бүрэн тундаа хамрагдаад 6 сар болсон иргэдэд 11 сарын 15-наас эхлэн нэмэлт вакцин хийх бөгөөд 11 сарын 1-ний өдрөөс эхлэн бүртгэхээр болжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 경향신문

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх