БНСУ-ын Засгийн газрын шуурхай хуралдаан зарлаж халдварт вирусаас урьдчилан сэргийлэх шинэ бодлогоо өнөөдөр буюу 3-ны өдөр танилцууллаа.
Тус хуралдаанаар сүүлийн үед Корона вирусын улмаас нас барж буй иргэдийн 50% орчим нь вакцинд хамрагдаагүй иргэд байсан талаар онцолж энэ удаагийн бодлогоор ард иргэдээ вакцинд идэвхитэй хамрагдахыг уриалан вакцины бүрэн тундаа хамрагдсан иргэддээ илүү давуу эрхийг олгох бодлого хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа.
Мэргэжилтнүүдийн санал болгосон үйлчилгээний газруудын цагийн хуваарийг танах журамыг хэрэгжүүлэх шийдвэр гаргаагүй бөгөөд зөвхөн төвийн бүсүүд 10 хүртэлх хүн уулзаж болох хувийн уулзалт, цуглааныг 6, хөдөө орон нутгуудад 8 болгон хязгаарлалаа.
Нэг дор уулзаж буй иргэдийн хязгаарлалтанд вакцин хийлгээгүй 1 л хүн хамрагдах боломжтой бөгөөд вакцин хийлгээгүй 2 хүн нэг дор уулзах боломжгүй юм.
Мөн зугаа цэнгээний газрууд, казино, морин уралдааны газар, караоке, сауна, спорт заал зэрэг вакцинд хамрагдаагүй иргэд үйлчлүүлэх боломжгүй 5 газар байсан бол энэ хүрээг тэлж хоолны газар, кино театр, үзвэр үйлчилгээний газар, дугуйлан, хичээлийн өрөө, музей, номын сан зэрэг 14 төрөл болжээ.
"Маш урт хугацаанд хүнд хэцүү цагийг туулж энгийн амьдралд эргэн орох үе шатруу шилжсэн боловч дахин дэглэмийг чангаруулж байгаад уучлал хүсч байна . Хамгийн чухал зүйл бол вакцины бүрэн тундаа хамрагдах юм" хэмээн Халдварт өвчнөөс урьдчилсан сэргийлэх бодлогын хорооны дарга, Эрүүл мэндийн яамны сайд Гуон Дог Чол хурлын үеэр тайлбар хийлээ.
С.Номинчимэг
Эх сурвалж: Эрүүл мэндийн Яам