Вакцины бүрэн тундаа хамрагдаагүй иргэдэд үйлчлэхгүй

2021-12-12 20:36

Маргаашнаас эхлэн Вакцины бүрэн тун (1•2)-даа хамрагдаагүй болон 24 цагийн доторх PCR шинжилгээний бичиггүй иргэдийг хоолны газар, үзвэр үйлчилгээний газар зэрэг нийт 16 төрлийн олон нийтийн үйлчилгээний газруудаар орохыг хориглолоо. 

Энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд иргэнд 100.000 вон, албан байгууллагыг анхны тохиолдолд 1.500.000 вон, давтан зөрчсөн тохиолдолд 3.000.000 воноор торгох гэнэ. 

Одоогийн байдлаар 18 наснаас дээш насанд хүрэгчдэд энэхүү журам үйлчилэх бөгөөд 2 дугаар сараас эхлэн 12-18 насныханыг хамруулахаар төлөвлөж байгаа аж. 

Мөн үйлчилгээний газрууд мөнгөн торгуулиас гадна анхны удаа зөрчвөл 10 хоног, хоёр дахь удаагаа зөрчвөл 20 хоног үйл ажиллагааг нь зогсоох зэрэг арга хэмжээ авна.

Мөн 18-59 насны иргэд 13-ны өдөр буюу даваа гарагаас эхлэн НЭМЭЛТ вакцины захиалга өгч эхлэх бөгөөд 15-ны өдрөөс эхлэн хамрагдаж эхлэхээр болжээ. 

Жич: Вакцины бүрэн тундаа хамрагдсан гэж = Вакцины 2 дахь тундаа хамрагдаад 14 хоносон иргэд ( Яншен вакцины 1 тун хийлгэсэн иргэд )-ийг хэлэх бөгөөд энэхүү хугацаа нь 6 сарын турш хүчинтэй аж. 

Вакцины бүрэн тундаа хамрагдаад 6 сар өнгөрсөн тохиолдолд дахин нэмэлт вакцин хийлгэснээр бүрэн тундаа хамрагдсан гэх тодотгол дахин хүчинтэй болно хэмээн 1339 мэдээллийн албанаас тодотголоо.

Э.Нарангарав

Эх сурвалж: 네이버뉴스, 1339 - Халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн лавлах

 

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх