Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяа, тус улсын Пусан хотод суугаа консул Ц.Өнөрзаяа нарыг эгүүлэн татахаар болсон байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг бүрэн эрхийнхээ хүрээнд Пусан хотод суугаа консул Ц.Өнөрзаяаг эгүүлэн татсан бол Элчин сайд Н.Эрдэнэтуяаг татах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлжээ.
Үеийнхээ хүүхдүүдэд дээрэлхүүлж, эрүүл мэнд сэтгэл санаагаар хохирсон 13 настай Монгол охины хэрэгт анхаарал хандуулаагүй гэдэг үндэслэлээр тэдэнд ийнхүү хариуцлага тооцож байгаа аж.
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяа энэ оны хоёрдугаар сарын 17-ны өдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд Итгэмжлэх жуух бичгээ барьж байсан бол Пусан хотод суугаа консул Ц.Өнөрзаяа 2020 оны арванхоёрдугаар сард томилогдож байжээ.