Хоолны газар, кафе 21 цаг хүртэл ажиллана

2021-12-16 10:19

БНСУ-ын Засгийн газар өнөө өглөө буюу 16-ны өглөө хуралдаж, ирэх жилийн 1 сарын 2 хүртэл улс даяар хувийн уулзалт, цуглааны хүний тоог 4 болгож, хоолны газар кафе зэрэг үйлчилгээний газрын ажлын цагийг оройн 9 цаг хүртэл болгон хязгаарласан тухай Ерөнхий сайд Ким Бү Гён мэдээлэл хийлээ.

Ерөнхий сайд Ким "Одоогийн хамгийн чухал зүйл бол нүүр тулан харьцах харилцаа болон маск тайлах хугацааг аль болох багасгах явдал юм. Зоогийн газар, кафены хувьд вакцинд хамрагдаж дууссан хүмүүс л үйлчлүүлэх боломжтой бөгөөд вакцинд хамрагдаагүй хүмүүс ганцаараа буюу зөвхөн хүргэлтээр үйлчлүүлэх боломжтой” гэв.

Халдварт өвчинөөс урьдчилан сэргийлэхийн тулд энэ долоо хоногийн хагассайн өдөр буюу 18-ны 00 цагаас эхлэн ирэх оны 1 сарын 2 хүртэл хамгийн эрсдэл өндөртэй гэх зугаа цэнгээний газар, хоолны газар, кафе нь оройн 9 цаг хүртэл, кино театр, РС, тоглолт үзвэрийн тэнхимүүд оройн 10 цаг хүртэл үйл ажиллагаа явуулахаар боллоо.

Э.Нарангарав

Эх сурвалж: 세계일보

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх