Жүжигчин Ан Жэ Му харамсаж байна

2021-12-21 15:04

Өчигдөр буюу 20-ны өдөр ТВ Жусон (TV조선) телевизийн “Гольфын хаан-2” нэвтрүүлэгт бидний Ким Дун Хуан хэмээх нэрээр мэдэх жүжигчин Ан Жэ Му оролцож 2002 оны алдартай кино “Зоригт эрийн түүх” буюу “야인시대” киноны талаар дурсамжаа хуваалцжээ.

Тэрээр "Энэхүү кино маань Монголд ч нилээд их хандалт авч бүр Монголын ерөнхийлөгчийн урилгаар 10 жилийн өмнө Монголд айлчилж байсан бөгөөд тэр үед 1600 м2 буюу 5000 пён газрыг Ерөнхийлөгчөөс бэлгэнд авч байсан.

Гэвч тэр үед өөрийн нэр дээр баталгаажуулж газрын гэрчилгээ авч байгаагүйдээ одоо их харамсаж байна. Яагаад гэвэл Монгол улс одоо маш их хөгжсөн. Тухайн үед шороон замаар 3 цаг гаран явж очсон болохоор дахин очихыг хүсээгүй. Одоо бол их харамсаж байна. Өөрийн нэр дээрээ баталгаажуулаад авсан бол одоо 5 том хаус барих хэмжээний газар байжээ” хэмээн ярьжээ.

Э.Нарангарав
Эх сурвалж: 매일경제

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх