21-ний өдөр БНСУ-ын Инчоны эдийн засгийн чөлөөт бүсийн захиргаа болон Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яамны Барилга хөгжлийн төв ТӨУҮГ нар Сунду хотод цахим уулзалт зохион байгуулж "Харилцан хамтын ажиллагааны санамж бичиг"-т гарын үсэг зуржээ.
Хэлэлцээрийн гол зорилго нь Монгол Улсын Хөшгийн хөндийд Олон улсын стандартад нийцсэн шинэ дагуул хот байгуулахтай холбогдуулан Инчоны эдийн засгийн чөлөөт бүстэй хамтарч туршлага, ноу-хауг хуваалцах, холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулахад хамтран ажиллах юм.