Инчон хот, 700 ширхэг өвлийн хувцас, 660 ширхэг амны хаалт илгээжээ

2021-12-22 11:42

Өнөөдөр буюу 22—ны өдөр “Монгол Инчон Итгэлийн ой” ойн төслийн хүрээнд өвлийн хүйтэнтэй нүүр тулж буй Монголчуудад зориулж өвлийн 700 ширхэг дулаан хувцас, 660 ширхэг маск буюу амны хаалт илгээжээ.

Энэхүү ойн төсөл нь анх 2008 оноос Инчон хотын иргэдийн санаачлагаар эхэлж 2017 он хүртэл Баяннуур сум болон Дашинчилэн сумдад нийт 106 га талбайд 166,000 модыг тарьжээ.

Одоо уг төслийн хоёр дахь үе хэрэгжиж байгаа бөгөөд 2018-2027 он хүртэл 10 жилийн хугацаанд МУ-ын Сонгино хайрхан дүүргийн 100 га талбайд 144 мод тарихаар төлөвлөж байгаа аж.

Инчон хотын иргэд жил бүр Монголд очиж ойжуулалтын үйл ажиллагаанд сайн дураар гар бие оролцдог бөгөөд сүүлийн жилүүдэд Ковид19-ын улмаас гар бие оролцож чадахгүй байгаа тул дулаан хувцас, амны хаалт зэргийг илгээх ажлыг хэрэгжүүлж байгаа аж.

Уг ажлыг  Инчон хотын Намдун дүүргийн ЧАМЖУИН цэцэрлэгээс санаачилжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж:브릿지경제

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх