Монгол бүсгүйд хохирол учруулсан Инчон хотын буудлын эзнийг баривчилжээ

2022-01-14 19:32

Монгол ажилтнаа хүчирхийлэхийг завдаж, хүч хэрэглэн гэмтээсэн зэрэг хэргээр сэжиглэгдэж буй  Инчон хотын буудлын эзнийг түр цагдан хорижээ.
 
Өчигдөр буюу 13-ны орой Инчон дүүргийн шүүхийн хэрэг хариуцсан шүүгч Жан Ки Сок сэжигтнийг байцаасны дараа "Нотлох баримтыг устгаж, зугтах эрсдэлтэй" гэж мэдэгдээд  түр баривчлах захирамжийг гаргасан байна. 
 
Түүнчлэн Бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт хамаарах Тусгай хуулийг зөрчсөн (хүчиндэх, хүнд бэртээх зэрэг) болон Цагаачлалын албаны хууль дүрмийг зөрчсөн (хууль бус гадаад иргэн ажиллуулсан) зэрэг үндэслэлээр сэжиглэн шалгаж байгаа аж.
 
ГИЭРХ, "Инчон хотын буудалд ажиллаж байсан Монгол эмэгтэй буудлын эзэний бэлгийн хүчирхийллийг эсэргүүцэж зодуулсан ноцтой хэрэг гарсан талаар анх таньд хүргэж байсан. Харамсалтай нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус хэрэг энгийн харилцан зодооноор бүртгэгдсэн байсан бөгөөд Монгол эмэгтэй адилхан сэжигтэн яллагдагчаар бүртгэгдэж улмаар хохирогч Монгол эмэгтэй визгүй гэдэг шалтгаанаар Инчоны гадаадын иргэн харьяатын газарт хоригдож Монгол руу ачигдах гэж байсныг манай байгулллагын зүгээс эсэргүүцэж БНСУ-н хүний эрхийн хороонд гомдол гаргаж, БНСУ-дахь МУ-н консулын газар (Оюуэрдэнэ) батлан дааж түр хугацаагаар гаргаж авч, Саран плас эмнэлэг (Монгол ажилтан Пүрэвсүрэн) эмнэлгийн төлбөрөөс 50% хөнгөлж, Zolboo TV ( Сүхбаатар Золбоо) өмгөөлөгч хөлслөх хандивын аянг зохион байгуулж, Солонгос дахь Монгол Баялаг пэйж хуудасны админ ( Ууганбаяр) БНСУ-н эрэн сурвалжлах мэдээллийн NEWS TAPA (сэтгүүлч Баг Сан Хи) албад мэдээлэл өгч энэ хэрэг Солонгос улс даяар цацагдаж чадсан" хэмээн цахим хуудаснаа мэдээллэжээ.
 
Эх сурвалж: NEWS TAPA

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх