БНСУ-д суух элчин сайд Н.Эрдэнэтуяаг Э.Сарантогосоор солих саналыг гаргажээ

2022-01-18 10:14

БНСУ-д суугаа элчин сайд Н.Эрдэнэтуяаг эргүүлэн татаж ГХЯ-НЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ Э.Сарантогосыг томилуулах Ерөнхийлөгчийн саналыг УИХ-ын Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Уг зөвшилцөх саналд:

Уг зөвшилцөх саналд:

  1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эргүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг;
  2. Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эргүүлэн татаж, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг;
  3. Монгол Улсаас Швецарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваасүрэнгийн Гэрэлмаа нарыг тус тус томилохоор тусгажээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх