Оюутнууд, Улирлын чанартай ажил эрхлэх боломжтой боллоо

2022-01-24 17:45

 
БНСУ-ын Хуульзүйн яамаас энэ оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн Солонгос улсад амьдарч буй гадаад иргэдийн ажлын байрыг өргөтгөх бодлого хэрэгжүүлэхээр болжээ.
 
 Корона вирус, цар тахлын улмаас газар тариалан ,загас ан агнуурын салбар ажиллах хүчний хомдолд орж, хүндхэн нөхцөл байгаа билээ. 
 
Тиймээс Солонгос улсад амьдарч байгаа гадаад иргэдийг улирлын чанартай ажил хийх боломжийг хуулийн дагуу олгохоор боллоо.
 
Урьд нь F1, F3 болон Коронагийн нөхцөл байдлаас болоод нутаг буцаж чадахгүй байгаа гадаад иргэдэд улирын чанартай ажил боломж олгож байсан бол энэ удаад ОЮУТАН, D1(УРЛАГИЙН ВИЗ), D10(АЖИЛ ХАЙХ ВИЗ), H2 визтэй иргэдийг хамруулахаар болсон байна. 
 
Оюутнуудын хувьд улирлын чанартай ажил эрхлэх, шилдэг ажиллах хүчин болсон тохиолдолд виз солиход нэмэлт оноо болох гэнэ. 
 
 
 
Э.Нарангарав
Эх сурвалж: Хууль Зүйн Яам
 
 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх