Солонгос дахь ээжүүдийн Алдарт эхийн одонгийн бүртгэл эхэллээ

2022-01-24 18:12

БНСУ-д оршин суугаа Одонгийн болзол хангасан ээжүүдийг 2022 оны 2 дугаар сарын 28-ныг хүртэл Сөүл дэх ЭСЯ-ны Консулын хэлтэст бүртгэх гэнэ.

Бүртгэлийн материал:

1. Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл;

2. Өргөдөл гаргагч (ээж)-ийн иргэний үнэмлэхийн хуулбар;

3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар 

(дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, бага хүүхэд нь 1 нас хүрсэн);

4. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой);

5. Анкет; 

Анкетыг дараах холбоосоор нэвтрэн татаж авна уу. 

https://docs.google.com/.../1tD4c3IHVGegbghvnxZ37.../edit...

6. Зургаан хүүхэд төрүүлсэн “Алдарт эх”-ийн I дүгээр зэргийн одон авах эхчүүд “Алдарт эх”-ийн II зэргийн одонгийн үнэмлэхийн хуулбарыг хавсаргах зэрэг болно. 

 

ХАЯГ: 서울시 용산구 대사관로 34길 41, 새마을금고 2층, 주한몽골대사관영사부

Tel: 02-798-1950 

ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх