БНСУ, Корона вирусын халдвар 10.000 давлаа

2022-01-26 12:37

БНСУ, Ковид-19 вирус гарсанаас хойш анх удаа нэг өдөрт халдвар авсан иргэдийн тоо 10,000 давлаа.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвөөс 26-ны өдрийн 00 цагийн байдлаар нийт 13012 хүнээс Корона вирус илэрсний 12743 нь дотоодоос, 269 нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн хэмээн мэдэгдлээ.

Өмнөх өдөр 8571 хүнээс Корона вирус илэрч байсан бол өнөөдөр 4441 хүн нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл нэг долоо хоногийн дотор 2,24 дахин нэмэгдсэн байна.

Анх Корона вирус гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 762.893 хүн Корона вирусын халдвар авчээ.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвөөс ирэх сард нэг өдөрт 30,000 хүн халдвар авах магадлалтай байна хэмээн үзэж байгаа аж.

 

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх