Вакцины 3 дугаар тунд хамрагдсан хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдэд өршөөлийн аян зарласан тухай
2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Ковид-19 вакцины 3 дугаар тунд хамрагдаж, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сайн дураар нутаг буцах хүсэлт гаргасан тохиолдолд хууль бусаар оршин суусан хугацааны торгууль болон хилийн хориг арга хэмжээ авахаас чөлөөлнө. Үүнд:
- 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл дотоодод вакцины 3-р тунд бүрэн хамрагдсан иргэд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сайн дураараа нутаг буцах.
- 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл дотоодод вакцины 2-р тунд бүрэн хамрагдсан иргэд 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сайн дураараа нутаг буцах боломжтой юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад иргэдийн нэгдсэн мэдээллийн төвийн 1345 тусгай дугаараас лавлана уу.
ЭХ СУРВАЛЖ: МУ-аас БНСУ-д суугаа ЭСЯ