БНСУ, Корона вирусын халдвар 50,000 хүрлээ

2022-02-09 13:12

БНСУ, Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн мэдээлэлснээр өнөө өглөө буюу 9-ны өглөөний 00 цагийн байдлаар 49.567 хүн Корона вирусын халдвар авч нийт 1.131.248 боллоо.

Энэ сарын сүүлээр 130,000-170,000 болж өсөх магадлалтай хэмээн эрх баригчид таамаглаж байгаа аж. Энэ нь хүндээр өвчилж байгаа иргэд ихрээр нэмэгдэх болсонтой холбоотой хэмээн тайлбарлаж байна.

Өнөөдрийн байдлаар хүндээр өвчилсөн 285 иргэд байна.

Онцгой байдлын албанаас 3 дугаар сараас эхлэн 3 дахь вакцинаа хийлгэсэн ч үр дүн муутай байгаа өндөр настангуудын тоо нэмэгдэх аюул тулгарч байгааг мөн онцоллоо.

Засгийн газраас энэ сараас эхлэн Корона вирусын халдвар авсан байх магадлалтай иргэд эхний ээлжинд Ковид19 тестээр шинжилгээ өгч, эерэг гарсан тохиолдолд ПСР шинжилгээ өгөх чиглэл өглөө.

Өнөөдрийн байдлаар Ковид-19 тест бүх өрхийн эмнэлэгүүдэд үнэгүй хийгдэж байгаа бөгөөд хувь хүмүүс гэрээрээ хийх тохиолдолд эмийн сангаас 8000 вон хүртэлх үнээр худалан авах боломжтой юм.

Э.Нарангарав

Эх сурвалж: 매일경제

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх