БНСУ, Эрүүл мэндийн салбар АЮУЛТАЙ бүсэд шилжлээ

2022-02-10 12:04

БНСУ, Корона вирусын халдвар авсан иргэдийн тоо 50.000 давж эмнэлэгийн байдал 3-р шат буюу Аюултай шатанд шилжлээ. 

Өнөөдөр буюу 9-ны өдөр, Ослын эсрэг төв штаб болон Хорио цээрийн эсрэг тэмцэх төв штабаас "Эмнэлгийн байгууллагуудын үйл ажиллагааг тасралтгүй байлгах төлөвлөгөө (BCP) удирдамж"-ыг хэрэгжүүлэхийг үүрэг болголоо. 

 Энэхүү удирдамжийг өнгөрсөн сарын 27-нд баталж, эрүүл мэндийн бүлэг бүрт хүргүүлсэн байсан юм.

 Удирдамжийн дагуу эмнэлгийн байгууллага тус бүрийн хариу арга хэмжээг COVID-19-ийн шинэ батлагдсан тохиолдлын тоогоор гурван үе шатанд хуваажээ.

1-р шат: Шинээр халдвар авсан иргэдийн тоо өдөрт 7000-30.000 тохиолдолд  

2-р шат: 50.000-аас доош байх тохиолдолд

3-р шат (Аюултай үе): 50.000-аас дээш байх тохиолдолд. 

Гэвч өнөөдрийн 00 цагийн байдлаар 54122 тохиолдол илэрч АЮУЛТАЙ үед шилжлээ гэж үзэж байна. 

3-р шатанд шилжсэнээр эмнэлгүүдийн энгийн өвчтөний тасгуудад Коронагийн халдвар авсан иргэдийг оруулах, гэрээр тусгаарлан эмчлэх зэрэг арга хэмжээ авах бөгөөд эмч нарын хувьд халдвар авсан тохиолдолд 3 өдөр тусгаарлагдсаны дараа дахин шинжилгээ өгч сөрөг гарсан тохиолдолд эргэн ажилдаа орохоор боллоо. 

Мөн эмнэлгийн ажилтнуудын хомсдол үүсэхээс сэргийлж цэргийн албаны эмч нар болон нийгмийн эрүүл мэндийн төвийн эмч,  сувилагч нарыг татан онцгой нөхцөлд ажиллуулахаар төлөвлөж байгаа аж. 

Э.Нарангарав

Эх сурвалж: 연합뉴스

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх