Өнөөдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 11-ны өдөр Сөүл хотын Түүх соёлын төв талбайд Монголчууд цуглаж эх орондоо өрнөж буй шудрага ёсны төлөөх тэмцэлд нэгдэж буйгаа үзэл бодлоороо илэрхийллээ.
Энэхүү цуглаан нь өдрийн 14 цагаас эхэлж 16 цагт өндөрлөсөн бөгөөд Бусан, Тэгү, Чонжү, Инчон зэрэг аймаг, бүс,мужуудаас залуус зорьж ирсэн байна.
Төрийн бус байгууллагууд, холбоод болон хувь хүмүүс хамтран энэхүү цуглааныг санаачлан зохион байгуулсан бөгөөд Сөүл хотын захиргаанаас тусгай зөвшөөрлийг албан ёсоор авсан тул үйлээн, самуун үүсгэхгүй байх тал дээр цагдаагийн албан ажилчид хянаж ажиллаа.
Тус тайван жагсаалд 20-40 насны залуус хамгийн ихээр оролцоотой байсан бол 1, 2 насны хүүхдээ тэвэрсэн, бага насны хүүхдээ хөтөлсөн эцэг эхчүүд ч цөөнгүй харагдаж байв.
Залуус "Эх орондоо сайхан амьдрая", "Шудрага ёсыг одоо л тогтооё", "Нүүрсний хулгайчдыг ил болго", "Мэргэжлийн боловсон хүчнээр эх орноо удирдуулая" зэрэг эх орнхоо ирээдүйн төлөө сэтгэл зүрхнээсээ шимшир буйгаа илэрхийлж доголон нулимстай тэмцэж байлаа.
Э Нарангарав