БНСУ-д байгаа иргэний твиттертээ оруулсан мэдээлэл:
Тэгвэл энэхүү сэрэмжлүүлэг үйл явдал нь Хойд солонгосын тал пуужин харвасантай холбоотой байжээ. Энэ талаар БНСУ дахь Монгол Улсын элчин сайдын яамнаас, "2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 06:29 цагт БНАСАУ өмнө зүгт сансрын пуужин харвасантай холбогдуулан Сөүл хот болон Пэгрён-ду орчимд пуужингийн хэлтэрхий унах магадлалтай гэж үзэн иргэдийг хоргодох байранд орох анхааруулга гаргасан ч 06:41 цагт анхааруулгыг цуцлав. Иймд сургууль, албан газрууд хэвийн ажиллана. ЭСЯ-аас холбогдох байгууллагаас гаргасан сэрэмжлүүлэг мэдээллийг тухай бүр хүргэж ажиллах тул Иргэд Та бүхэн сонор сэрэмжтэй байна уу" гэсэн анхааруулгыг олон нийтэд хүргэсэн байна.